JAPAN FESTIVAL IN MONGOLIA 2022-ийн хүрээнд зохион байгуулж буй "Монгол-Япон Бизнес Форум"-д оролцож 

  • Бизнес ба хүний эрхийн үүсэл хөгжил, үзэл баримтлал.
  • Төслийн хүрэх үр дүн, зорилго.
  • Зорилтот компаниудад тулгарч буй хүний эрхийн эрсдэл, сорилт бэрхшээлийг илрүүлэх нөхцөл байдлын үнэлгээ хийх судалгаа.
  • Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ) хийх тухай сургалтын тухай мэдээлэл хүргэлээ. 


Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй фестиваль 2022.08.20-21-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Энэхүү фестивальд 
НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх Глобал” болон "Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслүүд оролцож
 

  • Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудыг хэрэгжүүлэхэд хувь хүн хэрхэн хувь нэмэр оруулж болох 
  • Хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай бизнес ямар байвал зохилтой талаар мэдээллийг хүргэлээ.